GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Арьс арчилгаа
Илүү зөөлөн, толигор арьс
Үйлчилгээний давуу тал
- Үхэжсэн арьсыг арилгана - Арьсны чийгшлийг нөхнө - Хялгасан үрчлээг багасгана - Арьсны бүтцийг сайжруулна
Q & A
Q1. Арьс арчилгааг 1 удаа хийлгэхэд болдог уу? Давтамжтай хийлгэх хэрэгтэй бол хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A1. Арьс арчилгаа үйлчилгээ нь арьсанд тэжээл өгөх зорилгоор хийгддэг үйлчилгээ юм. Нэг удаагийн үйлчилгээгээр үр дүн гарах ч, тогтмол давтамжтай хийлгэснээр эрүүл арьсыг илүү удаан хугацааны турш хадгалах боломжтой. Арьс арчилгааны үйлчилгээг сардаа 1 удаа хийлгэхийг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрний будаг сайн шингэхгүй байгаа хүмүүст - Хялгасан үрчлээ, арьсны өнгө, уян хатан чанартаа санаа зовдог хүмүүст - Арьсаа гүнээс нь чийгшүүлэхийг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдөр нүүрээ бүлээн усаар угааж болох ч арьс эмзэгшүүлэх бүтээгдэхүүн , гуужуулагч гэх мэтийг хэрэглэхээс зайлсхийнэ үү.
2. Долоо хоногийн хугацаанд арьсаа гуужуулах, өндөр найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх , арьсаа массажлах гэх мэт үйлдлээс зайлсхийнэ үү.
3. Нарны хэт ягаан туяаны шууд тусгалаас хамгаалж, хоёр долоо хоногийн хугацаанд нарны тосыг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
4. Үйлчилгээний дараа 2-3 долоо хоногийн хугацаанд саун, халуун ус, хөлрөх дасгал, согтууруулах ундаа, тамхи зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
5. Долоо хоногийн хугацаанд хавдах болон улайлт үүсэх магадлалтай.