GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Excel V Plus
Лазер эмчилгээгээр сэвх нөсөө толбоо бүрэн арилгацгаая! FDA-ийн зөвшөөрөлтэй лазер бөгөөд 3 төрлийн горим-ыг ашиглан арьсны олон төрлийн асуудлыг шийдэх лазер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Нүдэнд ил тод харагдах судасжилт, сэвх нөсөө толбо, үрчлээг хурдан хугацаанд хялбар аргаар арилгах боломжтой лазер эмчилгээ бөгөөд бүх төрлийн арьсны асуудалд тохируулан хийлгэх боломжтой.
Үйлчилгээний давуу тал
- Судасжилтыг бүдгэрүүлж арилгах - Үрчлээ болон арьсны уян хатан чанарыг сайжруулах - Мелазма, сэвх нөсөөг багасгах - Батга болон батганы сорви бүдгэрүүлэх
Үйлчилгээний явц
CoolView: Арьсны гадаргуу дээр үүссэн судасжилт болон сэвх нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй. Мөн cool-view хөргөлтийн системтэй тул эдгэрэх хугацаа богино бөгөөд өвдөлт багатай. Genesis: Genesis лазер нь хүчтэй энерги болон богино импульсыг ашигладаг тул өвдөлт бага, эдгэрэх хугацаа богино бөгөөд улайлт, сэвх нөсөө толбо, цайруулах, арьсны бүтцийг сайжруулах үйлчилгээтэй. Dermastat: Харандаан хэлбэрийн хошууг ашиглан судасжилт болон сэвх нөсөө толбыг хялбар аргаар арилгах боломжтой бөгөөд 2мм-н жижиг спот хэмжээтэй тул нарийн болон жижиг хэсгүүдэд ч эмчилгээ хийх боломжтой.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Мелазма, сэвх, толбо зэрэг арьсны өнгөн эмгэгээс болж санаа зовниж буй хүмүүс - Судасжилт, хацрын улайлтандаа санаа зовж буй хүмүүс - Батга болон батганы сорвиндоо санаа зовж буй хүмүүс - Арьсны уян хатан чанар нь алдагдаж, томорсон нүхжилтэндээ санаа зовж буй хүмүүс - Нэгдмэл буюу олон төрлийн арьсны асуудлыг зэрэг сайжруулах хүсэлтэй хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт их үрэх, хүчтэй цочроохоос зайлсхийх хэрэгтэй.
- Үйлчилгээний дараа хэт их хөдөлгөөн, архи хэрэглэх, саун, халуун ус, тамхи зэргээс аль болох татгалзана уу.
-Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэж болох ч 5–7 хоногийн дотор аяндаа алга болно.
- Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт нүүрээ будах болон угаахдаа 2–3 цагийн дараанаас хийхийг зөвлөж байна.
- Хэрэв үйлчилгээний дараа хүчтэй өвдөлт удаан хугацаанд үргэлжилбэл, эмнэлэгт ирж үзүүлнэ үү.