GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Sculptra тарилга
PLLA хэмээх коллаген үүсэлтийг идэвхжүүлэгч тарилгын үйлчилгээ
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Sculptra тарилга нь PLLA хэмээх коллаген үүсэлтийг идэвхжүүлэгч бодисоос бүрдсэн тарилгын үйлчилгээ бөгөөд арьсанд тарьсны дараа коллагены удаан хугацааны, тасралтгүй дахин үүсэлтийг өдөөдөг тул хонхойж, эзэлхүүн алдсан хэсэг аажмаар дүүрч, арьсны уян хатан чанар сайжрах үр дүнг өгдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Лазер лифтинг хийлгэсний дараа хацар хонхойсон мэдрэмж төрдөг хүмүүст - Хэт мэдэгдэхүйц, гадны биет мэдрэгдэх эмчилгээнээс зайлсхийхийг хүсдэг хүмүүст - Нас ахихын хэрээр нүүрний өөх багасаж, хацар хонхойж харагдах болсон хүмүүст - Эрч хүчтэй, залуу харагдахыг хүсэж буй хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээний дараа хөхрөх, загатнах, улайх зэрэг зовуурь илэрч болох ч эдгээр нь түр зуурын шинжтэй
- Sculptra тарилгын онцлогоос шалтгаалан түр хугацаанд хаван үүсэж болох бөгөөд ихэнх тохиолдолд хэд хоногийн дотор аяндаа намддаг
- Үйлчилгээний дараа арьсан доор бөөгнөрсөн мэт мэдрэмж үүсэж болзошгүй
- Илүү сайн үр дүн авахын тулд үйлчилгээний дараа 5 хоногоос дээш хугацаанд, өдөрт 5 удаа,ойролцоогоор 5 минут зөөлөн массаж хийвэл илүү үр дүнтэй