GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмэгтэй GentleMax Pro Plus илүүдэл үсний лазер
2024 оны хамгийн хүчирхэг премиум илүүдэл үсний лазер — өвдөлт багатай, үр дүн өндөр
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Илүүдэл үсний лазер нь үсний уутанцар дах хар меланин пигментэдийг лазераар устган үсний ургалтыг зогсоож өгөх үйлчилгээтэй эмчилгээ юм. Илүүдэл үсний лазер нь зөвхөн хар пигментэд үйлчилдэг тул арьс, хөлсний булчирхай, тосны булчирхайд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үсний үндэс ба уутанцрыг устгадаг бөгөөд арьсыг цочроох нь маш бага, аюулгүйгээрээ давуу талтай. Нүүр болон биеийн бүх хэсэг дэх үсийг жигд арилгах боломжтой бөгөөд бага өвдөлттэйгөөр, богино хугацаанд энгийн хялбар аргаар илүүдэл үсийг арилгах боломжтой.
Үйлчилгээний давуу тал
- Өндөр үр дүн: Хамгийн хүчтэй үсний ургалт зогсоох үйлчилгээ - Түргэн хугацаанд хийгдэх эмчилгээ: Өргөн талбайг богино хугацаанд! - Өвдөлт бага: Өвдөлт болон түлэгдэх эрсдэл багатай - Бүх төрлийн үсэнд тохиромжтой: Эрэгтэй хүний бүдүүн ширхэгтэй сахлын үснээс эхлээд нарийн ширхэгтэй үс хүртэл бүх төрлийн үсэнд эмчилгээ хийх боломжтой.
Үйлчилгээний явц
Заасан хэсгүүдээс өөр хэсгийн илүүдэл үсний лазер хийлгэхийг хүсвэл, тусгайлан зөвлөх менежер эсвэл эмнэлгийн ажилтанд хандаарай!
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Өглөө бүр сахлаа хусахад хугацаа их ордог хүмүүст - Цэвэрхэн торгомсог арьстай болохыг хүсдэг хүмүүст - Сахлаа хуссанаас болж арьс нь амархан цочирч, үрэвсдэг хүмүүст - Илүүдэл үсний ургалтаа жигд зогсоохыг хүсдэг хүмүүст - Илүү цэмцгэр цэвэрхэн төрх болон бусдад таатай сэтгэгдэл үлдээхийг хүсдэг хүмүүст - Илүүдэл үсгүй, толигор гар хөлтэй болж санаа зоволгүйгээр хүссэн загвараараа хувцаслахыг хүсдэг хүмүүс
Анхааруулах зүйл
1. Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг хусаж ирээгүйн улмаас үс урт байвал түлэгдэх эрсдэлтэй тул эмнэлэгт ирэхээсээ өмнө заавал хусаж ирнэ үү.
2. Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг зулгааж түүх, вакс хийх, арьсаа борлуулах (tanning) зэрэг үйлдэл хийхээс зайлсхийх шаардлагатай.
3. Лазер хийлгэсний тухайн өдөр нүүрээ будах, нүүр угаах болон усанд орох боломжтой.
4. Лазер хийлгэсний дараа 1-2өдөр орчим арьс улайх, халуу оргиж хорсох, бага зэрэг өвдөх шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
5. Лазер хийлгэсний дараа эхний 7хоног саун, халуун усны газар болон бассейнд орохоос зайлсхийнэ үү.
6. Лазер хийлгэсний дараа үсний уутанцрын үрэвсэл үүсэх болон загатнахаас урьдчилан сэргийлэхийн тулд чийгшүүлэх тос сайтар түрхэж арьсаа хамгаална уу.
7. Лазер хийлгэсний дараа лазер хийлгэсэн хэсгийн үс 1–2 долоо хоногийн хугацаанд аажимдаа унана.